COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ-ын даргад хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилох магадлал өндөр байна

2020 оны 5 сарын 08

Arslan.mn

Өчигдөрийн УИХ, Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилсон.

Харин өнөөдрөөс эхлэн түүний оронд томилох хүмүүсийн сунгаан яваад эхэлжээ. Үүнд, Нийслэлийн онцгой байдлын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр гээд хүмүүсийн нэр яригдаж байна.

Үүнээс харахад Онцгой байдлын салбарт ажиллаж байгаагүй гэдгээрээ Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийг зүтгүүлэхгүй байх. Учир нь Онцгой байдлын ерөнхий газар өнөөгийн Коронавирусийн цар тахлын үед хорио цээрийг мөрдүүлэх, гамшгийн эсрэг бэлэн байдлыг хангахад чухал үүрэгтэй байгууллага.

Мөн Гамшигаас хамгаалах тухай хуульд "Онцгой байдлын даргаар тухайн байгууллагад 10 аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан албан хаагчийг томилно” гэж заасан байдаг.

Дээрх шалгуурт тэнцэх хүмүүсээс Нийслэлийн онцгой байдлын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн нэр хамгийн хүчтэй яригдаж байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд монголчуудын талаас илүү хувь нь амьдардаг Нийслэлийн онцгой байдлын байгууллагыг нэр хүндтэй сайн удирдан авч яваа. Мөн коронвирусийн цар тахлын үед хорио цээрийг дэглэмийн Нийслэлд хамгийн сайн мөрдүүлж байгаа хүн юм.

Нийслэлийн онцгой байдлын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн товч намтарыг уншигч та бүхэн хүргэж байна

Ажлын газрын нэр

Хугацаа

Эрхэлсэн ажил

1

Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад

1989-1993

Салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер

2

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт

1994-1999

Ахлах зааварлагч, шинжээч, референт

3

Улсын Иргэний хамгаалалтын газарт

1999-2001

Дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,

4

ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд

2001-2004

Консулын туслах ажилтан

5

Нийслэлийн Онцгой байдлын газарт

2008-2017

Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга

6

Нийслэлийн Онцгой байдлын газарт

2017 оноос

Газрын дарга

 

 Эх сурвалж: tonshuul.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617002
0 эможи
keyboard_arrow_up