COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НОГООН ДУУ ХООЛОЙ: Хууль бус ан, ховор ургамлын худалдааг таслан зогсоохоор ажиллаж байна

2020 оны 5 сарын 07

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяр:

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран улсын хэмжээнд “Ногоон дуу хоолой”, “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Байгалиа хамгаалъя” олон нийтийн соён гэгээрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Дээрх аяны хүрээнд Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн тээврийн үйлчилгээ, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийх, хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр хамтран ажиллаж байна. Энэ чиглэлийн хяналт шалгалтыг чангатгаснаар орон нутгаас Улаанбаатар хотод зорчигчдын хууль бус ан агнуур, ховор Ургамалын худалдааг таслан зогсоох бөгөөд “дайвар ачаа” нэрээр хууль бус үйл ажиллагаагаа далдлан бусдыг гэмт хэрэгтэн болгох аюулаас урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой юм.

Дээрх зорилгын хүрээнд орон нутгийн автобусанд нийт 7000 ширхэг хууль эрх зүйн сурталчилгааны байршуулах ажлыг зохион байгуулан ажиллалаа.

АТҮТӨҮГ-ын Сонгоинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга У.Батхүү:

Тус төвөөр өдөрт 6,000 орчим зорчигч 12,000 тонн орчим ачаа тээш Улаанбаатараас орон нутаг, Орон нутгаас Улаанбаатар хотод ирж, явж байдаг. Тус төвөөс иргэдийн ачаа тээшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр тогтмол шинэлэг санаа, санаачлаг гаргаж ажилладаг. Энэ ажлын үр дүнд ачаа тээшийн эргэлт нэлээдгүй нэмэгдсэн боловч бусад иргэдийн өмч хөрөнгө, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтын орчин үеийн техник төхөөрөмжийг ашиглаж байна. Мөн иргэдийн ачаа тээшиндээ хууль бус зүйл тээвэрлэх, бусдын “дайвар” ачаанаас үүдэх аюул, хүлээх хариуцлагыг иргэд, олон нийтэд мэдээлэх чиглэлээр Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллахаар болсон.

Тээврийн цагдаагийн албаны АТҮТӨҮГ-ийн дэргэдэх гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батчулуун:

Манай гэрээт цагдаагийн хэлтэс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны А/92 дугаар тогтоолоор байгуулагдаж орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Бид “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд орон нутгийн зам дагуу хяналтын пост, хяналт шалгалтын эрчимжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, ховор ан амьтны эд эрхтэн, Ургамалыг зөөж тээвэрлэх гэмт хэрэг үйлдэж байна. Иймд Иргэддээ анхааруулахад хууль зөрчсөн ачаа бараа тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг саатуулдаг тул бусдын ачаа тээшийг тээвэрлэхдээ нягтлан шалгаж байгаарай гэж зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616907
3 эможи
keyboard_arrow_up