COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүллээ

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны  дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгав.

Үүнээс дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 47 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 31 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.

Одоогоор ажиллагаанд 491 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616839
0 эможи
keyboard_arrow_up