COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“УБ хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг маргааш 06:00 цагаас нээнэ“

2020 оны 4 сарын 24

Arslan.mn

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн замыг түр хугацаанд хаасан үеийн нөхцөл байдал болон маргааш 06:00 цагаас зам нээх асуудлаар мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр илэрсэн тохиолдлууд дээр судалгаа хийх гэж Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комисс болон УОК-ын шуурхай штаб, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газрын судалгааны ажлууд хэвийн явагдсан тул маргааш 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзэж байна.

Тиймээс Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөн дөрөвдүгээр сарын 25-ны яг 06:00 цагаас нээгдэнэ.

Гэнэт хаалаа гэсэн иргэдийн гомдол нэлээд байна. Монгол Улс дотроосоо халдвар гаргахгүй байх тал дээр бид хичэээж байна. Ийм улс орон цөөн байгаа. Гэхдээ тайвширч болохгүйг дахин сануулья. Иргэн бүр хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай.

Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616467
17 эможи

keyboard_arrow_up