COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал асан С.Сандагдорж нарт ТОРГОХ ЯЛ оноожээ

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг өнөөдөр танилцуулсан юм. 

Тухайлбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Алтанхуягийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86,234,000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгж буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял. 

Мөн Чингис хаан банкны гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч С.Сандагдоржийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгж буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан үзжээ.

Иймээс прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдоржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж:  ШЕЗ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616366
4 эможи
ШЕЗ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up