COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Санхүүгийн луйвраас сэргийлэхийг уриалсан “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аян эхэллээ

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд МОНГОЛБАНК, ЦЕГ-ын МӨРДӨН БАЙЦААХ АЛБА, ХААН БАНК  зэрэг байгууллагууд оролцож, бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монголбанк, Хаан банк нь энэхүү аянд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” -ийн хүрээнд оролцож байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг багасгах зорилготой юм.

Иймд олон нийтийн сүлжээ, цахим орчинд иргэдийг зөв мэдээ мэдээллээр хангаж байх юм.

Тус аяны эхний шат буюу “Ятгах тусам нягтал” аян нь 2020 оны 1 сарын 1-нээс 2 сарын 1 хүртэл хэрэгжих хугацаанд “залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувь буурсан үр дүнтэй байна.

Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнгээс үзвэл, залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлэхээр болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616364
2 эможи
Нягтлах тусам аюулгүй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up