COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол мэдээллийг шалгав.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 70 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 33 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 498 хэрэг шалгагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616324
0 эможи
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up