COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баясгалан: Цагдан хорих 461-р ангид цагдан хоригдож байгаа Х.Бат-Ялалтын биеийн байдал хэвийн байна

2020 оны 4 сарын 10

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Бат-Ялалт  өнгөрсөн сарын 31-нд өлсгөлөн зарлаад  дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зогсоосон байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар ШШГЕГ-ын хэвлэл олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн , хошууч  Х.Баясгалангаас тодруулахад "Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 3-р сарын 27-ны өдрийн захирамжаар Х.Бат-Ялалтыг 3-р сарын 27-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авах болсон. Энэхүү захирамжаар Цагдан хорих 461-р ангид авч хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд 3-р сарын 31-ний өдөр хоригдогч Х.Бат-Ялалтыг зүгээс өлсгөлөн зарлах албан хүсэлтээ ангийн захиргаанд өгсөн байгаа. Энэ талаарх мэдээллийг өөрийнх нь өмгөөлөгч болон хяналт тавьж ажилладаг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Өлсгөлөн зарлах хугацаа 4-р сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Улмаар 4-р сарын 3-ны өдөр Х.Бат-Ялалтын зүгээс  өлсгөлөнгөө албан ёсоор зогсоох болсон хүсэлтээ өгсний үндсэн дээр өлсгөлөнгөө зогсоосон байгаа. Өнөөдөрийн байдлаар биеийн байдал хэвийн байгаа." гэсэн тайлбарыг өглөө.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4
615907
6 эможи
keyboard_arrow_up