COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянхошууны замд гарсан ослын улмаас бэртсэн нэг хүн эмчлүүлэх явцдаа нас баржээ

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны замд хэд хэдэн автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус ослын улмаас  бэртсэн нэг хүн ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөж ноцтой зам тээврийн осол гаргасан. Уг осолд өртсөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3-80 насны 11 хүн гэмтэж, ослын улмаас бэртсэн нэг хүн ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан.

Тиймээс барилгын ажил эрхэлж буй болон том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарах шаардлагатай байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
615859
4 эможи

Зочин
2020-04-09 17:37
keyboard_arrow_up