COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАЙВШРАХ ЦАГ БОЛООГҮЙ УЛАМ ХИЧЭЭЦГЭЭЕ

2020 оны 4 сарын 08

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар-н зураг.

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахал /КОВИД-19/ өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, 223, 436, 438 дугаартай захирамжууд гарч хэрэгжилтийг хангуулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтыг тасралтгүй зохион байгуулж зөрчил гаргасан 210 иргэн, хуулийн этгээдэд хуулийн дагуу хариуцлага оногдуулж, удаа дараа зөрчил гаргасан 51 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрөл, 26 цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх гэрчилгээг цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

Нэг: Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, дэлхийн эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх. Хоёр: Олноор цуглахгүй байх, гудамж талбайд ил задгай нус, цэр, шүлс, хог хаяхгүй байх. Гурав: Онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж, тусгаарлалтын дэглэмийг мөрдөх. Дөрөв: Гараа сайтар савандаж угаах, амны хаалтыг тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахих. Тав: Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гудамж талбай, олон нийтийн газар, худалдаа үйлчилгээний төвөөр дагуулж явахаас татгалзахыг зөвлөж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
615819
21 эможи
keyboard_arrow_up