COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн теннисчидийн өдрөөр бурхны оронд заларсан ТЕННИСЧИН

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Спортын дэд мастер Батдэлгэрийг найз нѳхѳд, ах дүү, монголын теннисчид үгүйлж, хайлж байна. Хорвоод 26 -хан хаврыг үдэхдээ тэр нэг л зангаараа байсан. Ялалтын баяр, ялагдлын гунигаар ээлжилсэн амьдралыг тамирчдын ижил тэр туулсан. Хѳвсгѳл нутгаас тѳрсѳн теннисчидийн оргилд Батдэлгэр хүрсэн. Хѳвсгѳл аймгийн аваргаас Дэлхийн Аваргын "Д" хэсгийн аваргын алтан медалийг багаараа ( Алтантулга, Лхагвасүрэн, Баатарсайхан, Билэгт) хүртсэн амжилтын эзэн болсон. Хѳгжлийн Лигийн аварга(2015), Монголын Армийн аварга, УАШТ-ий (2017) нэгбүрчилсэн тѳрѳлд хүрэл медаль хүртсэн авьяаслаг ирээдүйтэй тоглогч байсан. -Монголын теннисний хѳгжлийн түүхэнд нэрээ мѳнхѳлж, мѳрѳѳ үлдээсэн. Ханилгаатай, маш их зүтгэлтэй, зѳв сэтгэлтэй, торгон мэдрэмжтэй солгой тоглогчийн нэг байсан. Шавиа үгүйлж байна гэж Цэнджаргал багш нь гашуудан дурссан. -Монголын Ширээний Теннисний "Оч" клубэд түүний олон сайхан тоглолтын гэрч болсон. Хѳдѳѳнѳѳс ирчихээд, дѳнгѳж 9-р ангийн сурагч ахуйдаа олон улсын хэмжээний мастер, улсын гурван удаагийн аварга С.Галбадрах багшийг Батдэлгэр маань хожиж нутгийн ах нараа анх баярлуулсан. Тэр үеэс л Батдэлгэрт маань хол явах ирээдүй байна гэж анх бодогдсон гэж ахмад теннисчин Нямдорж ѳѳрийн постондоо дурссан. 2020 оны дѳрѳвдүгээр сарын 06-ны ѳдрийг Олон улсын Ширээний Теннисний холбооноос анх удаа 'Дэлхийн ширээний теннисний ѳдѳр" болгон зарласан. Тэмдэглэх ѳдѳртэй болсондоо баярлаж, дурсамжаа дэлгэж байсан теннисчидийн мэдээлэл тѳгсгѳл рүүгээ гашуудлаар бүрхсэн. Дэд мастер Батдэлгэр зуурдаар нас барсан мэдээлэл бүгдийг цочоосон. Сургууль соёлоо дүүргэж, Хан уул дүүргийн Замын Цагдаагийн албанд дэслэгч цолтой ажиллаж, хань ижилээ сонгож, үрийн зулай үнэрлэж, амьдрал ахуй нь ид тэгширч байсан Батдэлгэр маань теннисчдэд зориулсан яг л ийм ѳдѳр хорвоог орхих учиртай байж дээ.

Түүний зѳѳлѳн харц, хүнлэг сэтгэл, нѳхѳрсѳг зан чанар , эвдрээгүй дүр тѳрх нь л хоногшин үлдлээ. Теннисчин залуу минь , чамайг жил бүрийн дѳрѳвдүгээр сарын 6-нд, теннисчидийн ѳдрѳѳр бүгд дурсаж байх болно Батдэлгэрийг маань тэнгэр ивээлдээ аваг!

Control.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
615807
4 эможи
keyboard_arrow_up