COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Насанбат: Ц.Элбэгдоржтой холбоотой хэрэг мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

 УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, прокурорын хяналтад ирээгүй байна. Ер нь УИХ-ын гишүүдийг дуудан ирүүлэх зэрэг хянан шалгах ажиллаанд хүндрэл учирч байгаа. Мөрдөх байгууллага болон прокуророос дуудсан хугацаанд ирэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах явдал гарч байгаа. Тиймээс хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авах болно. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэрэгт шүүхэд хянан шийдэгдэж байгаа учраас мэдээлэх боломжгүй. 

Хятад улсын иргэдтэй холбоотой цахим залилангийн гэмт хэрэгт Монгол Улсын иргэд яллагдагчаар татагдсан байгаа. 

Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Отгочулуун нарын холбогдсон хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан дөрвөн удаа хойшлоод байна. 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг мөн  шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хянагдаж байгаа. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэрэг мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой нийтийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин бизнесийн салбартай холбоотой хүмүүсийн хэрэг шалгагдаж байгаа. 

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийн гаргасан гомдлын дагуу АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615798
2 эможи
keyboard_arrow_up