COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НПГ-аас энэ оны нэгдүгээр улиралд 110 хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж ШҮҮХЭД шилжүүлсэн

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Улсын Ерөнхий прокурорын газраас хэвлэлийн хурал хийж байна. Хэвлэлийн хурлаар Прокурорын байгууллагаас 2020 оны нэг дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газар нь мөрдөх эрх зургаан байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг.

2020 оны нэгдүгээр улиралд

  • АТГ-аас шалгасан 396 хэрэг,
  • ТЕГ-ын 54 хэрэг,
  • ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155 хэрэг,
  • ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх 144 хэрэг,
  • Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 46 хэрэг,
  • ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 120 хэрэг,
  • Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн 27 хэрэгт буюу нийт 1,318 хэрэгт хяналт тавин ажилласан байна.

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” 25, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан" гэмт хэрэг 55-ыг тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Манай улсын нийт хүн амын дийлэнхийг эзэлж буй залуучууд, цаашлаад өсвөр үеийнхний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, хорт зуршилд тагдах хандлага түгээмэл байгаа, энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа харамсалтай зүйлийн талаар ярихаас еер аргагүй байна. Энэ сөрөг асуудалтай тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш, түүнээс урьдчилан сэргийлэх ирээдүй хойч үеэ хорт зуршлаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төр засаг, олон нийтийн оролцоо чухал байгаад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй."гэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргүүдээс дурдвал,

  • Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.
  • Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615796
0 эможи
keyboard_arrow_up