COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр “Ханш нээх өдөр” тохиож байна

админ
2020 оны 4 сарын 04

Arslan.mn

XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн “Ханш нээх өдөр” 4 дүгээр сарын 4-нд буюу Билгийн тооллын 11, Хаврын дунд шарагчин туулай сарын есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр тохиож байна. Ханш нээх цаг 15:49.

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоног, өөрөөр хэлбэл хаврын урь орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлнэ.

Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр хийсэн буян арвижин дэлгэрч эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615642
5 эможи
keyboard_arrow_up