COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2020 оны 4 сарын 04

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2020 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн  зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 5-нд нутгийн хойд хэсгээр , 6-нд зарим газраар, 8-нд Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  6-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4 хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615641
1 эможи
keyboard_arrow_up