COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Токиогоос иргэдээ авчирж буй нислэг хоёр цагаар хойшилжээ

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай үүргийн онгоц өчигдөр 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буусан.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Наритагаас хөөрөн 13:05 цагт Улаанбаатарт буухаар байсан ч хойшилж 15:47 минутад газардахаар болжээ.

Уг тусгай нислэгээр 266 зорчигч ирж буй бөгөөд үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж. Мөн 1,284 килограмм ачаа тээвэрлэж байгаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615622
2 эможи
keyboard_arrow_up