COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-д сурч буй оюутан сурагчдын АНХААРАЛД

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

ОХУ-ын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа “Хөл хорих” арга хэмжээг цаашид сунгах магадлал өндөр байгаатай холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

1. Тухай сургуулиас нь оюутан, сурагчдаа буцаах шийдвэр гаргасан, сургуулиа төгсөөд буцах болсон иргэдийн хувьд хамт олноороо тохиролцож, зохион байгуулалтад орж овог нэр, гадаад паспортын дугаар, хэдний өдөр хил нэвтрэх тухайгаа хил гарахаас 3-4 өдрийн өмнө Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын пэйж хуудас (Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар) болон ulan-ude5@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Харин зөвлөгөө авах бол +7(3012)220499 дугаарт холбогдоно уу.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ТӨВД УЛАМЖЛАН УЛСЫН ХИЛЭЭР ОРОХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮН НЭГ БҮРЭЭР АВАХ ЮМ. ЭНЭ НЬ ХИЛ НЭВТЭРСЭН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАХ, БАЙРЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ТУЛ ТА БҮХЭН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАНА УУ.

2. ОХУ-ын бусад хотоос яваа иргэд тухайн бүс нутаг, хот, мужийг хариуцсан Элчин сайдын яам болон Консулын газруудад хандаж, бүртгүүлэхийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар зөвлөж байна. Бид бусад хотоос яваа иргэдийг зохион байгуулалттайгаар улсын хил нэвтрүүлэх зорилгоор иргэдийн мэдээллийг зөвхөн харьяалсан ЭСЯ, ЕКГ-с авах болно. Шаардлагатай тохиолдолд манай пэйж хуудсанд хандаж болно.

3. ОХУ-д түр болон 30 хоногийн визтэй нэвтэрсэн иргэдийн хувьд мөн адил дээр дурдсан зарчмаар бүртгэлийн ажлыг зохион байгуулна. ОХУ “Хөл хорио” сунгасан тохиолдолд түр нэвтэрсэн манай иргэд өөрийн оршин суугаа газрын ОХУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагад хандаж, зөвшөөрлөө сунгуулах хүсэлт эхний ээлжид гаргахыг зөвлөж байна.

4. ОХУ-ын бусад бүс нутаг, хот, мужид байгаа оюутан, сурагчид зөвхөн Монгол, Оросын Алтанбулаг–Хиагт боомтоор хил нэвтрэх тул Та бүхэн эх орондоо буцах хүсэлтэй байгаа бол заавал урьдчилан бүртгүүлж, тусгаарлагдах байрны төлбөрөө бүрэн төлж, зөвшөөрөл авсны эцэст зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэх ёстойг анхааралдаа авна уу.

Цөөн тоогоор буюу 1-2 хүн хил нэвтэрч чадахгүй гэдгийг мэдэгдье.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
615584
3 эможи
keyboard_arrow_up