COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Компаниудын орлого 68 хувиар буурч, 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

МҮХАҮТ-аас "Бизнес итгэлийн индекс 2019" судалгааны дүнг танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

Монголын 1,800 бизнес эрхлэгчийг хамруулсан “Бизнес итгэлийн индекс” судалгаагаар 2020 онд хүлээлт 30 хувь хүртэл огцом унаж, 2019 оныхоос хоёр дахин буурсныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.

Тэрбээр "2012 оноос хойш компаниудын хүлээлтийн индекс дандаа бага байж ирсэн. 2019 онд анх удаа эерэг гарч, гадаад орчин нөхцөл сайн, макро эдийн засаг сайжрах юм байна гэж үзэж байсан бол 2020 онд ийнхүү буурлаа. Итгэлийн индекс буурах нь компаниуд зардлаа танаж, хөрөнгө оруулалтуудаа бууруулж, царцаахад хүргэдэг. 

Бизнесийн итгэлийг үнэлгээг бид ДНБ болон сонгуультай харьцуулсан. Сонгуулийн жилд итгэл, хүлээлт дандаа унадаг. Энэ удаа 30 хувьтай гарсан судалгааны дүн гүйцэтгэлээрээ 20% болж буурах байх. 

Түүнчлэн өнгөрсөн онд бизнесийнхний 70% нь ашиг орлого нэмэгдэх нь гэсэн хүлээлттэй байсан бол одоо 36% болж буурлаа. Тэгэхээр 2020 оны татварын орлого хоёр дахин буурахаар байна. 

Вирустэй холбоотой хязгаарлалт, эдийн засгийн хямрал гол бүх салбарт нөлөөллөө үзүүлжээ.  Ялангуяа, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбарт. 

Компаниудын 68 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон ба доголдсон байна. 8,000 хүнийг цомхтгох гэж байна. Гэтэл Засгийн газрын шийдвэр бодит дэмжлэг болохгүй байна. Тиймээс Даваа гарагт УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхээр бид хийсэн бүх судалгаагаа гишүүдэд албан ёсоор хүргүүлж, танилцуулна"гэсэн юм. 

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615568
1 эможи
keyboard_arrow_up