COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгоно

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр (2020.04.02)-өөс олгож эхлэх юм байна.

Зорчигчид тээшээ иргэний үнэмлэхийн хуулбар, тээшийн дугаар бүхий хуудастайгаа болон ачаа авах хүн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт авах бөгөөд бичиг баримт дутуу бол тээш олгохгүй болохыг МИАТ ХК-иас анхааруулав.

Тус чиглэлийн нисэх онгоцоор ирсэн зорчигчид 14:00 цагаас Чингис хаан нисэх буудлын баруун талд байрлах Карго төвд очиж, 90565690 утсаар холбогдон тээшээ авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615561
0 эможи
keyboard_arrow_up