COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“T“, “HG“ ангиллын виз сунгах хүсэлтийг цахимаар авч байна

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

"T", "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгах хүсэлтийг цахимаар авч байгаа талаар Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдөр мэдээлэв.

"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг "https://evisa.mn" цахим хуудсаар хүлээн авч байна. Хүсэлтийг авч шийдвэрлэсэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх аж. 

Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг цахим хаягаар илгээх юм байна. Цахим хүсэлтийн лавлах бол Гадаадын иргэн, харьяатын газрын 1800-1882, 9314-1009 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615470
1 эможи
keyboard_arrow_up