COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ, Япон улсаас ирэх иргэдийг тусгаарлахад зарим зочид буудлыг дайчилна

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

БНСУ, Япон улсаас иргэдээ тусгай нислэгээр авч ирэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим томоохон зочид буудлыг дайчилна гэдгийг УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тус штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Одоогоор “Нэг хүн-нэг өрөө” зарчмын дагуу иргэдийг тусгаарлахад 360 хүн хүлээн авах боломжтой байгаа аж. Тиймээс бүх иргэнийг тусгаарлах боломжийг бүрдүүлэхийн тулд Шуурхай штабын бүрэлдэхүүн нийслэлд байрладаг томоохон буудлуудын удирдлагуудтай уулзаж, Засгийн газар, УОК-ын шийдвэрийг дэмжих хүсэлт тавьжээ. Буудлуудын удирдлагууд өнөөдөр 15.00 цагт хариу өгөх болжээ.

Хурандаа Б.Ууганбаатар, “Шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим зочид буудлыг дайчлан, иргэдийг тусгаарлахад ашиглана. Энэ нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах алхам бөгөөд одоогоор өөр гарц, гаргалгаа байхгүй тул биднийг зөвөөр ойлгохыг хүсэж байна” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615424
2 эможи
keyboard_arrow_up