COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Сугарбат: Гадаад жолоочтой тээврийн хэрэгслийг Монголд бага хугацаанд байлгах чиглэл барьж байна

2020 оны 3 сарын 30

Arslan.mnУлсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.

Тэрбээр "Манай улс гадаадаас тээвэрлэгдэн ирж буй хүнсний бараа бүтээгдэхүүнийг импортлоход онцгой анхаарч байна.

Мах, гурилын үнэ, хангамж тогтвортой байгаа. Гэхдээ эрсдэлтэй газраас ирж буй ачаа тээврийг хилээр нэвтэрч орж ирснээс эхлэн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. 

Гуравдугаар сарын 26, 27-нд Замын-Үүд, Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтоор 183 жолооч орж ирсний 35 нь гадаад жолооч. 171 автомашинаар 435 тонн хүнсний бараа бүтээгдэхүүн, 848 тонн хүнсний бус бараа бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирсэн. Эд бүгдэд ариутгал халдваргүйтгэл хийж байна. 

Гадаад жолоочтой тээврийн хэрэгслийг маш бага хугацаанд Монголд байлган, халдвар хамгааллын дүрмийг чанд мөрдүүлж, буцаан гаргах чиглэлийг Шуурхай штабаас барьж байгаа. Гэтэл өнгөрсөн шөнө Орхон аймагт байрлах Эрдэнэт үйлдвэрт ирсэн гадаад жолоочтой тийрийг ажлын цаг дууссан гэх шалтгаанаар ачааг хүлээн авалгүй хонуулсан.

Түүнчлэн тэрбээр мэргэжлийн хяналтын байгууллагаас 28 вагонд хяналт хийж, 17 мянган тонн буудайнаас дээж авч, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа талаар мэдээлсэн юм.

Өнөөдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэж эхэлсэн. Одоогоор 100 орчим тээврийн хэрэгсэл бэлэн байдлаа хангажээ. Уг боомт дээр ариутгал, халдваргүйтгэлийн гурван цэгийг шинээр зохион байгуулж, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615421
0 эможи
keyboard_arrow_up