COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: Дөрөвдүгээр сарын 2, 3-нд тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд өмнө нь бүртгүүлсэн байсан

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр гадаад улсаас монгол иргэдээд татах тусгай нислэгийн талаар албаныхан мэдээлж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5,600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна.

УОК-оос шийдвэрлэсний дагуу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүлээс, 4 дүгээр сарын 3-ны өдөр Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Олон нийтийн зүгээс буруу ташаа мэдээлэл гаргах, гүтгэх байдал гараад буй тул Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар мэдээлэл өгье.

Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбул, Москва, Берлин чиглэлээс ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэдийг тодорхой шалгуур тавьж, Элчин сайдын газар болон Консулын газраас бүртгэл хийсэн. Энэ бүртгэл нь нэг онгоцоор хязгаарлагдаагүй. Тухайлбал, эхний удаа тусгай нислэгээр иргэдийг авч ирэхээр бүртгэл явуулахад Сөүл дэх Элчин сайдын яаманд хоёр хоногийн турш 500 гаруй хүн өөрийн биеэр оочирлож байгаад бүртгэлээ хийлгэсэн. Тэгэхээр энэ удаагийн нислэг нь шинээр иргэдийг бүртгэж аваад авч ирэх гэж буй явдал биш. Өмнө нь буюу арав гаруй хоногийн өмнө бүртгүүлчихсэн байсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг очиж авах гэж байгаа хоёр дахь нислэг гэж ойлгох нь зүйтэй.

Элчин сайдын яам шинээр бүртгэхгүй байна, хүсэлт авахгүй утсаа авахгүй байна гэх маш их шүүмжлэл гарч байна. Өмнө нь бүртгүүлсэн хүмүүсийн нэрийг МИАТ компанид өгөөд билет бичээд явж байгаа.

Токио дахь Элчин сайдын яаманд транзитаар дамжаад АНУ, Канад зэрэг орноос ирэх хүсэлтэй олон иргэд байгаа. Бид бүх хүсэлтийг ойлгож, мэдэрч байна. Гэхдээ Токио дахь Элчин сайдын яаманд мөн ялгаагүй арав гаруй хоногийн өмнө эхний тусгай үүргийн онгоцоор 250 иргэдийг татан авахад бүртгэл хийлгэчихсэн байсан хүн 700 гарсан. Иймд бүртгэл зогссон.

Тэгэхээр энэ удаагийн дөрөвдүгээр сарын 3-ны онгоцоор Токиогоос ирэх хүмүүс нь өмнө нь бүртгүүлсэн байсан хүмүүс юм. Бид мөн дарааллынх нь дагуу МИАТ компанид нэрсийг нь өгч байна. 

Мөн Ням гарагийн орой БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монголд байгаа тус улсын иргэдийн татан авах ажиллагаанд манай улс дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Уг нислэгээр 189 солонгос иргэн, 111 монгол иргэн зорчсон. Зорчигчдын дунд солонгос иргэнтэй гэр бүл болсон хүмүүс болон Солонгост суралцдаг оюутнууд ч байсан гэсэн мэдээллийг өглөө.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615415
1 эможи
keyboard_arrow_up