COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Коронавирусийн халдварыг богино хугацаанд зайнаас, цахимаар эмчилнэ гэх мэт мэдээлэл тарааж байгааг зогсоохыг хүсэж байна“

2020 оны 3 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: 

Тусгаарлан ажиглах байранд нийт 3,883 хүн хяналтад орсон. Өнөөдрийн байдлаар 2,434 иргэн ажиглалтад байна. Энэ ажиглалтад 230 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Үүнээс гадна лаборатори, бусад параклиникийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж байгаа. Галт тэргэнд хоногтоо 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Урьд шөнө гэхэд галт тэргээр зорчсон нийт 2,369 зорчигчид эрүүл мэндийн тусламж үзүүлж, халуун хэмжиж ажиллалаа. 

Тусгаарлах байранд байгаа жирэмсэн, сэтгэл заслын эмчилгээ авах шаардлагатай хүмүүст ЭХЭМҮТ болон СЭМҮТ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүд дуудлагаар очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа. 

Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Бид ДЭМБ-гаас гаргасан зааврыг мөрдлөгө болгон, бусад орнуудын туршлагад үндэслэж Монголын анагаахын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч зөвлөмж, заавар гаргаж байгаа. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн судлаач, сонирхогч, нийгмийн сүлжээнд танигдахыг хүссэн хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд эмчилнэ, зайнаас, цахимаар эмчилнэ гэх мэт мэдээлэл тарааж байна. Үүнийг зогсоохыг хүсэж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615395
1 эможи
keyboard_arrow_up