COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орос багц Юнивишнд нэмэгдэнэ

2020 оны 3 сарын 29

Зүүдэнд ч оромгүй явдал” кино хэрхэн бүтсэн бэ? – updown.mn

“Амьдрал нулимсанд дургүй”, “Ийм нэгэн явдал”, “Хувь заяаны эргүүлэг” гэх нэрсийг хэлэхэд л дотно, танил аялгуу чихэнд сонсогддог. Олон залуусын анхны хайр, амьдралын түүх эдгээр бүтээлүүдэд дурсамж болон шингэж үлдсэн нь лавтай. Нөгөөтээгүүр монголчууд Орос орны тухай таатай мэдрэмж, мэдээлэлтэй байхад их гүрний кино урлагийн салбар томоохон нөлөө үзүүлсэн юм. Тиймээс ч бид үе, үеэрээ орос кинонд шимтэн дурлаж, түүнээс суралцан хүмүүжиж ирсэн. Харин өнөөдөр тэрхүү алтан үеийн болон орчин цагийн бүтээлүүдийг юнивишнийн видео сангийн “Орос багц”-д төвлөрүүлж үзэгчдэдээ толилуулах гэж байна.

Дэлхий нийтийн хүндэтгэл, алдрыг хүлээсэн гайхамшигт бүтээлүүд Орос улсын кино урлагийн сан хөмрөгт олон бий. Вера Алентова, Алиса Фрейндлих, Александр Демьяненко нараас Дмитрий Назаров, Сергей Безруков хүртэлх үе, үеийн жүжигчдийн гайхам ур чадвар, суут Андрей Тарковский тэргүүтэй найруулагчдын сод авьяас,яруу тансаг зохиол, дахин давтагдашгүй зураглалыг орос багцын бүтээлүүдээс мэдрээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615387
2 эможи
keyboard_arrow_up