COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ: 12-16 сарын дараа CoVid-19-ын эсрэг вакцин гарах боломжтой

2020 оны 3 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 201 улсад халдвар бүртгэгдсэн байна.

АНУ, Испани, Италид онцгой тархалттай байна. Өчигдөр ДЭМБ, 50 гаруй орон оролцсон цахим хурал боллоо. Цахим хурлаар БНХАУ, БНСУ, Сингапур, Япон улсууд коронавирусийн эсрэг авсан арга хэмжээгээ хуваалцсан. Хөнгөн өвчтөн 14 хоногоос дээш хүнд өвчтөн 6-7 долоо хоног эмчлэгдэж байгаа юм байна.

ДЭМБ-аас 12-16 сарын дараа коронавирусийн эсрэг вакцин гарах боломжтойг мэдээлсэн.

ДЭМБ-ын захирал G20-ын уулзалтад орон “Нийтээрээ тэмцье нэгдье, зогсооё” гэдэг уриалгыг гаргасан” гэв.

ОХУ, Буриадад өвчилсөн иргэдийнхээ нэр, овгийг зарлаж байгаа. 14 хоногийн дараа өвчтөнүүдэд шинж тэмдэг гарсан тохиолдлууд нэлээд олон байна. Бид тусгаарлах хугацааг 21 хоног болгосон нь зүйтэй арга гэдгийг өчигдрийн хурлаас ойлгосон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615374
1 эможи
keyboard_arrow_up