COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д оршин суугаа 1820 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Цахимаар судалгаа явуулахад БНСУ-д оршин суугаа 1820 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тус улсад оршин суугаа иргэдээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус ЭСЯ-д олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор энэ сарын 20-25-нд цахим судалгааг явуулжээ.

Судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна. ЭСЯ энэхүү судалгааны дүнг нэгтгэж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүрт хүргэжээ.

Монгол Улсын Онцгой Комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар маргааш /3 дугаар сарын 26-ны өдөр/ албан ёсны мэдээлэл хийх тул иргэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ЭСЯ-ны фейсбүүк, цахим хуудаснаас хүлээн авна уу. 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-Д суугаа Элчин сайдын яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615278
2 эможи
keyboard_arrow_up