COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ууганбаяр: ААН, төрийн байгууллагын удирдлагууд тусгаарлагдсан хүмүүсийг халж болохгүй

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ "Замын-Үүдийн боомтоор 30 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хил дээрээс татан авах ажиллагаанд халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдөр БНХАУ-аас оношлуур амны хаалт өгөхөөр болсон. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног үргэлжлүүлэн гэртээ байх нь шаардлага тавьсан. Өвдсөн бол 28 хоног гэртээ тусгаарлагдана. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага ажлыг зохицуулахад анхаараарай. Аль болох гэрт нь байлгах талаар анхаараарай.

Мөн тусгаарлагдсан хүмүүсийг ажлаас халах тухай санал гомдол ирж байгаа. ААН, төрийн байгууллагын удирдлагууд тусгаарлагдсан хүмүүсийг халж болохгүй. Тусгаарлах байрнаас гарахад нь бид 14 хоног тусгаарласан гэсэн тодорхойлолтыг өгч байгаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тул зөв талаас нь ажиллаарай гэдгийг хэлье" гэлээ. 

Одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэх хүмүүс ирж байна. Орхон аймагт тусгаарлах байрны багтаамж дүүрч байгаа тул дараагийн тусгаарлах байруудаа бэлдэж буй бөгөөд төлбөр төлөлтийн тухайн жигдэрч, зөрчилгүй болсныг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615244
1 эможи
keyboard_arrow_up