COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Сугарбат: ОХУ-аас орж ирсэн өндөг, хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийж, ариутгасан

2020 оны 3 сарын 23

 

Arslan.mnУОК-ын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр "МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Алтанбулаг, Цагааннуур боомт дээр үүсэж буй нөхцөл байдалтай танилцах үүрэг чиглэлийг УОК-оос авч дөрөв дэх хоногтоо ажиллаж байна. Энэ үед Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 15-28-ны хооронд 450 зорчигч орж ирсэн. 

Тус иргэдэд эрүүл мэндийн асуумж, тандалт судалгаа хийж нэвтрүүлсэнтэй холбогдуулан Дарханд 173 , Сэлэнгэ аймаг 196, Орхонд 86 иргэн тусгаарласан үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Улаанбаатар хот болон томоохон суурин руу тээвэрлэгдэж буй хүнс болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийн том оврын автомашины олон улсын тээвэрлэлтэд хяналт тавьж ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу ажлуудыг хийж байна.

Нийт 60 жолоочийг цагдаагийн хамгаалалт дор хил давуулж буцаасан бөгөөд 4,485,600 ширхэг өндөг, 845,000 тонн хүнсний бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж, лабораторийн дүн шинжилгээ хийн эцсийн ариутгалыг хийсэн. 

Мөн АТМ болон, түргэн үйлчилгээний төв, цэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг банк болон тухайн үйлчилгээг явуулж буй байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч зохион байгуулж байна. Холбогдох байдлыг нэгтгэн танилцуулах болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615160
1 эможи
keyboard_arrow_up