COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох ХЭРГИЙГ хэлэлцэнэ

2020 оны 3 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, нийслэлийн ЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 10 хүнд холбогдох, Хөгжлийн банкны хөрөнгөөс албан тушаалаа ашиглан завшиж, үрэгдүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хийхээр товложээ. Э.Бат-Үүлийг Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа юм. Түүний хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан ч ажлаа хийгээгүйг уншигчид санаж буй. Баянзүрх дүүргийн нутаг, Амгалан орчимд дээрх ажлыг гүйцэтгэхийн тулд “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 

Arslan.mn

Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгад хандаж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулж, үүний 5.5 тэрбумаар нь “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон юм. ТОСК-ын захирал асан А.Гантулга Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан хэрэгт буруутгагдаад буй билээ. Өмнө нь уг хэргийг шүүхээр хэлэлцсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш шийдвэрлэлгүй өдий хүрч буй юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615133
2 эможи

Зочин
2020-03-23 10:33
tor uu mongo uu? harhal uldlee!!!
Иргэн
2020-03-23 10:15
Буцаанаа ойлгомжтой энэ чинь манай шүүхийн шалгарсан сонгодог арга мод гэр юмуу
Зочин
2020-03-23 09:09
Hoishilloo l gej shaana bizdee luibarchdaa shuuj chaddaggui shuuh
keyboard_arrow_up