COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д амьдарч байгаа монгол иргэдийн анхааралд

2020 оны 3 сарын 21

БНСУ-д амьдарч байгаа монгол иргэдийн анхааралд

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас БНСУ-д оршин сууж байгаа иргэдээс утас, фэйсбүк, мэйлээр ирүүлсэн нутаг буцах тухай хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комисст тухай бүр танилцуулж ирсэн.  Энэ дагуу эхний тусгай үүргийн нислэг 3 дугаар сарын 15-нд хийгдсэн.

Цаашид нутаг буцах хүсэлтэй олон хүмүүс байгаа тул эдгээр иргэдийн тодорхой тоо, судалгааг гаргаж, Улсын Онцгой Комисст хүргүүлэхээр төлөвлөж байна. Иймд иргэд дараах холбоосоор орж судалгаанд хамрагдана уу. Судалгааг үнэн зөв, тодорхой бөглөж ирүүлэхийг хүсье.

Судалгаанд хамрагдах холбоос: https://forms.gle/wv1AbXT4RPrB2SY7A

Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэх тул нутаг буцах асуудалтай холбоотой хүсэлтийг иргэдээс биеэр, утсаар, цахим шуудан, фэйсбүк, цахим хуудсаар дамжуулан хүлээж авахгүй болохыг мэдэгдье!

Сануулахад, гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдсан иргэд судалгаанд хамрагдах шаардлагагүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
615107
3 эможи
keyboard_arrow_up