COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Юнителийнхэн Улсын Онцгой комисст 100 сая төгрөг хандивлажээ

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Онцгой байдлын тэргүүн эгнээнд бүрэн бүрэлдэхүүнээр 24 цаг тасралтгүй ажиллаж буй  5 салбарын алба хаагчдад Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 50 сая төгрөг хандивлалаа.

Цаг, минут бүр сонор сэрэмжтэй байж, цагийн байдлыг мэдээлэх үүрэгтэйгээр улс орны өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж буй 500 гаруй ажилтныг онлайн хурлын системд холбож, тэдний мэдээллийн урсгалыг нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий мэдээллийн технологийн  шийдлээр дэмжлээ. Тодруулбал:

  • Онлайнаар 500 хүн уулзалт хийх боломжтой хурлын системийн жилийн эрх
  • Хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер
  • Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернэтийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт бэлэглэлээ.

Фронт дээр ажиллаж буй Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам , Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчид хоорондоо дижитал технологийн тусламжтайгаа орон зай, цаг хугацааны алслалаас үл хамааран хурдан шуурхай мэдээллээ хуваалцахад дэмжлэг үзүүллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614881
0 эможи

keyboard_arrow_up