COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Миний гэр-Миний аюулгүй орчин

админ
2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ хэрэглэгчийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай улс энэ жил, эл өдрийг "ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь яг одоо дэлхий дахиныг Шинэ төрлийн короновирус СOVID- 19 халдвар түгшээгээд байгаа. Мөн манай улс ч энэ цар тахалаас урьдчилан сэргийлж, онцгой дэглэм тогтоогоод буй бөгөөд энэ цаг үед хүүхдүүд хамгийн аюулгүй газар гэж бодсон гэртээ гэмтэж бэртэх, аюул осолд орсоор байгаа юм. Энэ тухай ганцхан тоон мэдээ хүргэхэд улсын хэмжээнд жил бүр 20000 гаруй хүүхэд зөвхөн гэртээ гэмтэж бэртэж байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

Иймээс ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, 21 аймаг нийслэл 9 дүүргийнхээ салбар нэгжүүдээрээ болон Аймаг нийслэлийн Засаг дарга Хүүхдийн төлөө зөвлөлөөрөө дамжуулан нийт эцэг эхчүүддээ хандан хүүхдийнхээ АЮУЛГҮЙ байдлыг хангахын тулд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгахыг анхааруулж байна.
Магадгүй ТАНЫ хамгийн ХАЙРТАЙ үрс тань гэртээ ямар нэгэн эрсдэл дор байгаа юм биш биз?
Иймээс яг одоо ТА бүхэн орон гэрийнхээ аюулгүй байдлыг шалган үзээд эрсдэл дагуулах ямар нэг зүйл байвал нэг даруй арга хэмжээ аваарай.

Та бидний ХҮҮХДҮҮД гэртээ ч гадаа ч аюулгүй орчинд АМЬДРАХ эрхтэй хамгийн ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ юм.

"ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ-МИНИЙ ГЭР-МИНИЙ АЮУЛГҮЙ ОРЧИН"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
14
haha an post
wow an post
yay an post
5
sad an post
1
ouch an post
3
confuse an post
2
angry an post
1
614865
35 эможи

keyboard_arrow_up