COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 01, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ ДАХЬ ИРГЭНИЙ СЭТГЭГДЭЛ: Монголын төр иргэнээ авах гээд онгоц хүртэл явуулж байна. Маш их баярлалаа

админ
2020 оны 3 сарын 14

Arslan.mn

 БНСУ-д амьдардаг иргэн Ард түмний хүү Ням-Эрдэнэ-ийн оруулсан сэтгэгдлийг хүргэж байна.

Тэрбээр  "Нэг зүйлийг л маш сайн ойлголоо. Монгол хүн короно тусахгүй байгаа юм биш. Монголд байгаа хүн л тусахгүй байгаа юм байна. Цаг агаар хоол хүнснээс болж байгаа байх. Өчигдөр Солонгост 2 хүн короно туссан гэсэн мэдээ сонсоод бүгд айдас хүйдэстэй болчихлоо. Аймар юмаа. За тэр яахав нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй нь Монголын төр иргэнээ авах гээд онгоц хүртэл явуулж байна. Энэ чинь том сэтгэл юм шүү. Эрт орой нь хамаагүй үнэхээр сайхан санагдаж байна. Маш их баярлалаа. Харин эндээс Монгол явах гэж байгаа хүмүүс ямар өчүүхэн бодолтой арчаагүй юм бэ. Үнэтэй байна л гэнэ, яасан орой явуулдаг юм л гэнэ, ямар бага хүн авдаг юм л гэнэ, бид нар үнэгүй явах ёстой л гэнэ, очоод хорионд орвол байр нь онцгүй л гэнэ, бөөн хэрүүл бөөн эрхээр хатсан хүмүүс улсын боломж нь тийм байна хэд хэлүүлэх гэсэн юм, бололцоо нь л тэр өөр яахын харин ч авч байгаад нь баярла... Та нарыг хэн ч энд ир гэж албадаагүй хэн ч хүчлээгүй шүү, бүгд л өөрсдөө дурандаа л ирсэн биз дээ. Энд ирээд өчнөөн л ажил хийгээ биздээ. 4 5-хан хоног ажилсан мөнгөө өөртөө зарцуулж чадагүй татганаад үхлээ юу. Зүгээр та нар битгий шалчиганацгаа удахгүй энд Монголчуудын өвчлөл ихсээд ирвэл олон юм ярихгүй чимээгүй үнэтэй ч хамаагүй мөнгө төгрөгийг нь төлөөд гуйгаад явах хүмүүс өч дөчнөөн гарч ирнэ. Зүгээр л боломж олдож байгаа дээр төрийн минь сүлд өршөө гээд залбираад баярлаад чимээгүй явцгаа. Баярлалаа баяртай." гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
61
haha an post
3
wow an post
7
yay an post
4
sad an post
4
ouch an post
5
confuse an post
9
angry an post
11
614823
609 эможи
keyboard_arrow_up