COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцлоо

админ
2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд /2020.03.13/ уулзаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцов.

Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал С.Баатаржав, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх тухай заасан.

"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан” нэгдсэн системийг холбогдох байгууллагууд ашиглаж байгаа ч мэдээлэл хугацаа алдаж бүртгэгддэг, бүрдэл дутах зэрэг бэрхшээл байгаа учраас нэгдсэн сангаас дээрх лавлагаа гаргахад хүндрэлтэй байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал С.Баатаржав дурдаад, асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шуурхай арга хэмжээ авч, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах боломжтойг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр онцлоод дээрх мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг сайжруулах талаар санал солилцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг дэмжээд холбогдох мэдээллийг шуурхай гаргаж, цагдаагийн төв байгууллагад хүргүүлэх боломжтойг илэрхийлсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллахаар тохиров. Мөн "Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан” нэгдсэн системийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614792
0 эможи

Зочин
2020-03-14 17:29
Зочин
2020-03-14 16:26
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up