COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: О.Ариунтуяа: Дөрвөн оронд шинээр халдвар бүртгэгдлээ

2020 оны 3 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

"Бидний зүгээс ард иргэддээ өвчлөл гарсан улс орнуудад аялахгүй байх, аялаад ирсэн бол өөрийгөө гэртээ тусгаарлахыг зөвлөж байгаа" хэмээн хурлын эхэнд хэлэв.

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын мэдээгээр 88 улсад халдвар бүртгэгдсэн. Дөрвөн оронд шинээр халдвар бүртгэгдлээ. Халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн БНХАУ-д нас баралт 3.4 хувьтай байгаа бол БНСУ-д 0.8 хувьтай, Италид Хятадтай адил 3.4 хувьтай байна. Иранд 3 орчим хувь байгаа бол АНУ-д хамгийн өндөр буюу 8 хувьтай байна.

ДЭМБ-ын захирлын зүгээс улс орнуудад хандаж өвчний халдвараас сэргийлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа" хэмээн ярилаа.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614497
0 эможи

keyboard_arrow_up