COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ: COVID-19 халдвар орж ирсэн үед Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймагт тархах маш өндөр эрсдэлтэй

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Шинэ коронавируст (COVID-19) халдвар орж ирсэн үед тархах эрсдлийн салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт хийжээ.

Тус үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймгууд “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна.

Иймд аймаг тус бүр дээрх үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хийсэн байна.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: : Онцгой Байдлын Ерөнхий Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614389
0 эможи

Зочин
2020-03-05 01:39
keyboard_arrow_up