COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН: Байнгын хяналтын 10 цэгт 93 албан хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна

2020 оны 2 сарын 28

Arslan.mn
2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл Завхан аймаг, сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Өнөөдөр аймгийг бүсчлэн хаах байнгын хяналтын 10 цэгт цагдаагийн алба хаагч 36, онцгой байдлын алба хаагч 12, эрүүл мэндийн газрын 16 эмч, мэргэжлийн хяналтын 5 байцаагч, төр захиргааны байгууллагын албан хаагч 24, нийт 10 автомашинтай 93 албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж байна.

Мөн аймгийн 24 сумын төвийг бүсчлэн хаахад нийт 87 цэгт 68 автомашинтай 360 хүн хамгаалалтад хуваарийн дагуу өдөр бүр ээлжлэн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Та хязгаарлалт тогтоосон бүсээс зөвшөөрөлгүйгээр гадагш хулгайн замаар нэвтэрсэн тохиолдолд болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахыг анхааруулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614218
0 эможи

Зочин
2020-02-29 03:48
keyboard_arrow_up