COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээвэр өглөө оройдоо хэвийн үйлчилж, өдрийн цагаар хязгаарлалт хийнэ

2020 оны 2 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өнөөдөр /2020.02.26/ хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Улсын Онцгой комисс дээрх асуудлаар хуралдаж, Засгийн газрын чиглэлийг дэмжин шийдвэр гаргасан.

Тодруулбал, сар шинээр тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэхээр болж, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан билээ.

Онцгой комиссын өглөөний шийдвэрээр Улаанбаатар хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн дээрх хугацаанд зогсоохоор зохицуулсан байсан ч нийслэлийн Онцгой комисс одоо болж буй хуралдаанаараа шийдвэрийг өөрчлөхөөр тогтоод байна.

Энэ талаар нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад "нийслэлийн Онцгой комиссоос нийтийн тээврийг маргааш, нөгөөдөр ажлын өдрүүдэд өглөө, оройдоо хэвийн үйлчилж, харин өдрийн цагаар тодорхой хязгаарлалт хийж явуулах нь зүйтэй. Хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчилнэ. Харин эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ" гэлээ. 

Ингэснээр, маргааш, нөгөөдөр нийтийн тээвэр өглөө, оройдоо хэвийн зорчиж, өдрийн цагаар хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж,  гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. 

Нийслэлийн онцгой комиссын хурал үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ
 

a

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614129
4 эможи

keyboard_arrow_up