COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоож байгаа

2020 оны 2 сарын 26

Arslan.mn

Тэрбээр

 “УОК-ын шийдвэрээр хоёрдугаар сарын 24-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд Улаанбаатар руу орж, гарах 12 цэг дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ хугацааг сунгаж байгаатай холбоотойгоор зохион байгуулалтын ажлууд үргэлжилнэ. 

Үүн дээр анхаарах асуудал хэд хэд бий. Тухайлбал, өнөөдрийн 11:00 цагаас эхлэн Улаанбаатар руу орж, гарах хөдөлгөөн зөвхөн аймаг, орон нутгийн Онцгой комиссын даргын зөвшөөрлөөр нэвтэрнэ. Үүн дээр цахим бүртгэл хийгдэж байгаа. Тэгэхээр орж, гарч байгаа  иргэдийн мэдээлэл цахим хэлбэрт орж, мэдээллийн бааз бий болгож байгаа. 

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын нийт 120 гаруй эмч, сувилагч, оюутныг нэмж ажиллуулж байна. 

Үүнээс гадна сүм хийд, баар цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана. 

Өнөөдрийн байдлаар Солонгосын 28 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна. Бүх төрлийн шашны байгууллага болон рестораны үйл ажиллагаа явуулдаг, байнга энд байдаг болон сүүлийн үед Солонгос руу яваад ирсэн тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. 

Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гарснаас хойших зөрчлийн тоо нэгтгэгдээгүй байгаа. 24-нөөс 26-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд нийтдээ 10 мянга гаруй зорчигч, зургаан мянга гаруй авто машин орж, гарсан гэх бүртгэл байна. 

Нэгэнт Засгийн газраас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах шийдвэр гаргасан. Бусад асуудлыг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Урьдчилсан байдлаар орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоож байгаа. Мөн Япон улсаас хийх нислэг зогсож байгаа. Япон, Солонгосоор дамжих Оросоос ирж байгаа иргэдэд хяналт тавин ажиллана. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614118
4 эможи

Цэнд
2020-02-26 14:37
Хотын дарга мини 2 сар банкны зээлийг түр хойшлуулах царцаах шийдвэр гаргаач
keyboard_arrow_up