COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Италиас ирсэн зургаан монгол, хоёр итали зорчигчийг өнөө өглөө тусгаарлалаа

2020 оны 2 сарын 26

ХӨСҮТ: БНСУ-аас ирсэн 61 иргэнийг ажиглалтад хянаж байна

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  “2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д туcгаарлагдсан 5, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 25-нд Багануур дүүрэгт 2, Төв аймгийн Цээл суман 1, Орхон аймагт 1, Баян-Өлгий аймагт 1, нийт 5 сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна.

БНСУ руу яваад буцаж ирээд ажиглалтад орсон ХӨСҮТ-д 6, Асралт мед эмнэлэгт 37, аймгуудад 10, Улаанбаатарт гэрт нь 8 хүн тусгаарласан нийт 61 хүнийг  ажиглалтад оруулаад байна.

Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын онгоцоор Италийн Милан хотод загварын шоунд оролцоод ирсэн 6 монгол иргэн, мөн Италийн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж хяналтад оруулаад байна”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614116
0 эможи

уншигч
2020-02-26 14:42
наад тэнэмэл новшнуудыг яах гэж оруулаад байдаг ни ямар санаатай зорилготой үйлдэл вэ тэр эрчимтэй байна гэж мэдээлээд байгаа улсуудын нислэгийг хаагаа чээ
Зочин
2020-02-26 12:24
keyboard_arrow_up