COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Багануур дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

2020 оны 2 сарын 26

Багануур дүүрэгт “COVID-19” халдварын сэжигтэй хоёр тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн тухай ЭМЯ мэдээлсэн. Энэ талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяраас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэй нэг нь хоолой өвдсөн, нөгөө нь 37.1 хэм хүрч халуурсан гэсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт хандсан. Нэг нь энэ сарын 16-нд, нөгөө нь 22-нд ирсэн боловч хоёулаа БНСУ-ын Үйжонбу хотоос ирсэн юм байна. Хэдийгээр тус хотод халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй ч манай улсын иргэд Инчоноос нисэх онгоцоор Монголд ирсэн. Тэднийг Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Шинжилгээний хариу маргааш гарна. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь хөл хорьж, хяналт тавьж байна” хэмээв.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614108
0 эможи

Зочин
2020-02-26 12:23
keyboard_arrow_up