COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас Улаанбаатарт ирэх нислэгт халуурсан иргэдийг суулгахгүй байгаа

2020 оны 2 сарын 23

Arslan.mn

ГХЯ-ны Консулын газраас БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан холбогдох мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Өмнөд Солонгос улсад 48,100 гаруй монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24,800 орчим иргэн бий.

Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан бөгөөд холбогдох мэдээллүүдийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч байна.

Мөн Улаанбаатар рүү явж буй нислэг бүрд давхар хяналт тавьж байгаа мэдэгдье. Түүнчлэн онгоцонд суухаас өмнө хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг нислэгт суулгахгүй байгаа.

БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Нөхцөл байдал ийм болж буйтай холбогдуулан нэн шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614066
2 эможи

Зочин
2020-02-25 01:44
Зочин
2020-02-23 20:32
Монголыг хамгаалж байгаа Инчеоны солонгос ажилтнуудад талархая!
Зочин
2020-02-23 16:45
Солонгос руу нэн шаардлагагүй байж зорчих гээд байдаг хүн байхгүй байхоо
keyboard_arrow_up