COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

2020 оны 2 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрууд, Нийтийн тээврийн автобусанд зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг нэг гэр бүлийн  гишүүд болох таван этгээдийг баривчилсан байна. 

Одоогийн байдлаар 18 удаагийн үйлдлээр иргэдэд 16.4 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.

Тиймээс иргэд та бүхэн бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614048
4 эможи

keyboard_arrow_up