COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Салхитын мөнгөний орд“-ын хэрэгт холбогдсон шүүгчдийг шүүх хурлын УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хойшиллоо

2020 оны 2 сарын 21

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогдсон юм.

Гэвч яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч н.Одонтунгалаг шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, хойшлууллаа.

Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэдэг. Уг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов гарах аж.

Мөн яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авжээ.

Хэргийн тухайд сануулахад, шүүгч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1,445,200 ам.доллар хураан авсан юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614012
0 эможи

Irgen
2020-02-23 01:32
Nugel nudeeree neg odor zaaval gardag gedeg dee.Shuuh yamar ch hyanaltgui gazar daa.Minii neg tanil heden jiliin omno aimgiinhaa shuuh prokuror omgoologchteigee hamtarch hiisen herguudiig ilchilj temtseed yostoi deeshee tenger hol gegcheer shat shatandaa negnee hamgaalaad moson hana morgoson yum shig hen ch avch heltseegui hatin ch ooriig ni hils hereg uusgeed boon yum bolson.Suuld ni ter taniliig maani oroldoj oroldoj yaj ch chadahgui.
Зочин
2020-02-22 12:23
Дээд шүүхийн шүүгч байсан Цолмон ,Цагаанцоож ,Сонинбаяр нараас их юм гарна. Дээд хэмжээ өгөөд хөрөнгийг нь хураа. Нуугдмал маш их хөрөнгөтэй авгайчуул даа. Шүүх хурал дээр та нараар шүүлгэмээргүй байна гэхэд салаавч өгөхийн наагуур хуцваа гээд л маш их хохиролд унагасан даа.Өнөөдрийг хүртэл энэ авилгажсан шийдвэрээс болж үйл тамаа эдэлж явна даа.
Зочин
2020-02-21 19:40
зоёин
2020-02-21 19:32
хогийн шаарнууд худлаа хэлж хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна,шууд шүх хуралгүй шоронд хийгээч
keyboard_arrow_up