COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянхонгорт бага насны хоёр хүүхэд галд өртөж нас баржээ

2020 оны 2 сарын 21

Arslan.mn

Хоёрдугаар сарын 20-ны өдөр 15:11 цагт онцгой байдлын албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 1 настай эмэгтэй, 4 настай эмэгтэй У нар өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мөн өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай өөр дөрвөн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 12:21 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд иргэн С-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшин шатаж гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:55 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 26 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн 2.5×8 метрийн хэмжээтэй өргөтгөл шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
  • Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бат-Уул хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 03:59 цагт очиж 25 минут ажиллаж унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614005
0 эможи

Зочин
2020-02-21 19:40
keyboard_arrow_up