COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун чиглэлийн авто зам цас ихтэй, халтиргаатай байна

2020 оны 2 сарын 20

Arslan.mn

Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүссэн байдалтай байна. Тиймээс жолооч, зорчигч нарыг анхаарал, болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулан мэдээлж байна. 

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр 2 дугаар сарын 20-нд төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуургатай байна. Маргааш буюу 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613970
0 эможи

Зочин
2020-02-20 19:49
keyboard_arrow_up