COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Хүүхэд хамгаалагч“ төсөл 2020 онд хэрэгжинэ

админ
2020 оны 2 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр “Санамж бичиг”-т гарын үсэг зурах    үйл ажиллагаа /2020-02-19/ өдөр боллоо.

Энэ үйл ажиллагааг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир үг хэлэн, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч байгаа нөхцөл байдал, “Хүүхэд хамгаалагч” төслийг 2019 онд хэрэгжүүлсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл танилцуулж, оролцогч байгууллагуудын удирдлагууд болон өнгөрсөн онд “Хүүхэд хамгаалагч”-аар ажилласан ахмад ажилтан нар төслийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов.

Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь талууд хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны “2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” 210 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/116 дугаар тушаалаар баталсан “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх  чиглэлээр хамтран ажиллах зорилготой юм.

“Хүүхэд хамгаалагч” төслийг 2019 онд анх туршилтаар хэрэгжүүлж, 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд сайн дураар ажиллах хүсэлт гаргасан өндөр настны тэтгэвэрт гарсан 194 хүнийг ажиллуулсан бол энэ жил хүүхэд хамгаалагчийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд цагдаа, цэрэг, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан 65 хүртэлх насны иргэдээс сонгон шалгаруулж,  нийслэлийн 172 хороонд тус бүр 1, 21 аймагт тус бүр 2, улсын хэмжээнд нийт 214 хүүхэд хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллуулна.

“Хүүхэд хамгаалагч” эргүүлүүд 2019 онд ажлын өдрүүдэд 1550 чиглэлд ажиллаж, давхардсан тоогоор 150259 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүчирхийлэлд өртсөн 12 хүүхдийн мэдээллийг хамтарсан багт, гэмт хэрэг, зөрчлийн болон цаг хэтрүүлэн ажиллаж байгаа цахим тоглоомын газруудын талаар цагдаагийн байгууллагад тус тус  мэдээлж, төөрсөн 79, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй 128 тохиолдлоос урьдчилан сэргийлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг 161 зөрчлийг таслан зогсоосон байна. Уг төсөл хэрэгжсэнээр 2019 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан эерэг үр дүн гарчээ. 

Төсөл хэрэгжсэнээр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, үүнд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.    

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613965
0 эможи

Зочин
2020-02-20 19:49
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up