COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баярболд: Гамшиг үүссэн тохиолдолд 1,465 улсын байцаагчийг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангасан

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ коронавирусийн эрсдлээс сэргийлэхээр хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар дэлхийн олон орон бүртгэгдэж ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарласан.

2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 129, хилийн Мэргэжлийн хяналтын албадад 83 эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч ажиллаж байна.  Энэ хугацаанд манай байгууллагаас давхардсан тоогоор 79 төрлийн зөвлөмж, 44 төрлийн сэрэмжлүүлэг боловсруулж, 4211 аж ахуйн нэгж байгууллага, цахим сүлжээгээр түгээгээд байна.

Өнөөдрийн байдлаар нийт 138 сэжигтэй тохиолдол илрүүлж, Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж тусгаарлах арга хэмжээ авхуулсан. Мөн Мэргэжлийн хяналтын газар бусад байгууллагатай хамтран нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээг таван удаа хийсэн.

Түүнчлэн 180 эрүүл мэндийн байгууллагад хяналт шалгалт хийж, бэлэн байдал хангагдаагүй 24 эмнэлэгт албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг үүссэн тохиолдолд 1,465 улсын байцаагчийг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангаад байна

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын 569 автобусанд цэвэрлэгээ халдваргүйтэл хийсэн. Мөн 229 шашны байгууллагад хурал зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргэсэн. Цагаан сарын үеэр шашны байгууллагын хурал номд оролцохгүй байх, Ерөнхийлөгчийн зарлигийг дагахыг зөвлөж байна." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613925
0 эможи

Зочин
2020-02-19 16:01
МХЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up