COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувь нь 15-34 насны ЗАЛУУЧУУД байна

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг ҮСХ өнөөдөр цахимаар танилцууллаа.

Ажиллах хүчний судалгааны мэдээллээр Монгол Улсад 1.3 сая хүний ажиллах хүч байна. Оролцооны түвшин 60.7 хувь, үүнээс эрэгтэй 69 хувь, эмэгтэй нь 53.2 хувьтай байна.

Нийт ажиллагсдын:

  • 623.9 мянга нь үйлчилгээ, 
  • 310 мянган ХАА-н салбарт, 
  • 254.5 мянга нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны нэгдүгээр сарын эцэст ажилгүй 6.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.

5.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 2020 оны нэгдүгээр сард нийт 2.5 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 300 иргэн ажилд зуучлагдан орсон байна. 

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 595 (10.5 хувь) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 85 (8.3 хувь) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 99 (1.9 хувиар) хүнээр өсжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны нэгдүгээр сарын эцэст 37.1 мянга, үүнээс 20.6 (55.5 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.5 (44.5 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.8 (15.5 хувь) мянган хүнээр, өмнөх оны эцсээс 149 (0.7 хувь) хүнээр буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.9 (52.8 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 326 (1.6 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 160 (49.1 хувь) нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны нэгдүгээр сард 6.3 мянган хүн шинээр бүртгүүлсний 55.4 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өвөрхангай, Хэнтий, Архангай, Төв, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.2-10.9 пунктээр илүү байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613844
0 эможи

Зочин
2020-02-17 20:19
keyboard_arrow_up